Categories
мэдээ нийгэм

Нийслэл 1,528 тонн бодис, 3,660 тонн давсны нөөцтэй байна DNN.mn

Цас арилгах 2472.08 тонн тусгай зориулалтын бодис, 1420.8 тонн давс  нөөцөлсөн байна | Бүргэд

Улаанбаатар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд цас орж, халтиргаа гулгаа үүссэн.

Иймд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа гүвээ, хотын гол магистрал төв замуудад давс, бодис цацах болон тусгай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өгч, зохион байгуулалтын арга хэмжээг авсан тухайгаа Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба(УБЗАА)-наас мэдээлэв.

Тухайлбал, нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 18 байгууллагын 917 зам талбайн үйлчлэгч, тусгай зориулалтын 84 машин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Мөн алслагдсан замд цас хунгарлаж даваа гүвээ хаагдах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэн Морингийн даваа, Айдсын даваа, Ар гүнт, Өвөр гүнтийн замд давс, бодис цацжээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ бодис цацагч 13 машин, 20 техник хэрэгсэл, 371 хүний бүрэлдэхүүнтэйгээр шөнийн ээлжээр ажилласан бөгөөд зам талбайн үйлчлэгч нар явган зам, нуухны цэвэрлэгээ хийж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авч байгаа аж.

УБЗАА-наас өгсөн мэдээллээр арванхоёрдугаар сарын 24-25-нд орсон цаснаар 330 тонн бодис, 577.7 тонн давс цацсан бөгөөд одоогоор 1,528.94 тонн бодис, 3,660.24 тонн давсны нөөцтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *