Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын 10-нд БНХАУ-аас 100 автобус оруулж ирнэ DNN.mn

Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийн хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр БНХАУ-аас 100 автобусыг 2023 оны нэгдүгээр сарын 10-нд оруулж ирэхээр болжээ.

Энэ талаар НЗД-ийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Шинээр оруулж ирэх автобусны үйлдвэрлэлийн гүйцэтгэл 80 хувьтай байна. 2023 оны нэгдүгээр сарын 10 гэхэд 100 автобусыг Улаанбаатар хотод хүлээн авахаар гүйцэтгэгч талтай тохирчээ. Хил дээр асуудал үүсэхгүй бол хугацаандаа амжина. Үлдэгдэл 124 автобус хоёрдугаар сардаа багтаж орж ирэх юм” гэжээ.

Нийслэлд одоогоор 17 компанийн 980 орчим автобус 105 чиглэлд үйлчилгээнд явж байна. Тэдгээр автобусны 90 гаруй хувь нь ашиглалтын хугацаа хэтрээд буй. Зуны улиралд ажлын өдрүүдэд 300-350 мянга, намар оргил ачааллын үед өдөрт 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог бөгөөд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *