Categories
мэдээ нийгэм

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд орох нэр дэвшигчийг бүртгэж эхэллээ DNN.mn

Why companies need consultation?

УИХ-ын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар шийдвэрлэж, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг энэ сарын 23-30-ны өдрөөр товлосон.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд “Зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна”, “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна” хэмээн тус тус заасны дагуу тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий 21 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөл Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэх боломжтой. Дээрх шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбоо, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас эсвэл өөрөө нэр дэвшүүлж болно.

Бүрдүүлэх материал:

-Төрийн албан хаагчийн анкет;

-Иргэний үнэмлэхийн хуулбар;

-Нэр дэвшүүлж байгаа тухай тодорхойлолт.


Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй” хэмээн заасан байдаг.

Нэр дэвшигчийн материалыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *