2022 оны арванхоёрдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа.
Тодруулбал,
- 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар
- 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
- 26-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар
- 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах юм байна.
Салхи:
- 24-нд нутгийн баруун хагас
- 25-нд зарим газраар
- 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэх төлөв гарчээ.
Дээрх аймгуудын нутгаар цасан болон шороон шуургатай авто замын үзэгдэх орчин хязгаарлагдмал болох тул хол ойрын замд гарахдаа дулаан хувцас, машин техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээврийн хөгжлийн төвөөс анхааруулж байна.