Categories
мэдээ улс-төр

Т.Доржханд: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Б.Ганхуягт бүх мэдээлэл байгаа тул нээлттэй сонсголд оролцуулъя

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Өөрсдөө өөрчил үгүй бол тар" тайван жагсаал  зохион байгуулна

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол маргааш болно. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хууль хүчний байгууллагын удирдлагууд, нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг бүгдийг нь сонсголын үеэр байлцуулъя гэж байгаа. Гэтэл Х.Баттулга гэдэг хүн хоёр хоногийн өмнө зугтчихсан. Хилийн хориг тавих шаардлагыг өчигдөр өгсөн. Хамгийн их мэдээлэлтэй хүн бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг юм. Энэ хүн нэрсийг мэдэж байгаа. Мэдүүлгээ өгөх ёстой. Түүнийг сонсголд ирүүлж, мэдээллийг нь сонсох талаар ажлын хэсгийнхэн ярилцаж байна.

Офтэйк гэрээний гүйцэтгэгч “Бодь Интернэшнл” компанийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан гэдэг хүн яарч сандраад л өчигдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсад сайхан жүжиг болж байна. Би яаж мэдэх юм, ажлаа хийсэн, асуудал байвал төртэй яриарай гэсэн ийм л байдлаар ярьчихлаа.

Маргаашийн нээлттэй сонсгол дээр Д.Баясгалан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат сонсгол дээр ирж мэдээллээ өгөх хэрэгтэй байна. Энэ хоёр хүнийг уулзуулмаар байна” гэлээ.

Түүнчлэн нэр бүхий таван УИХ-ын гишүүн нүүрсний хэрэгт нэр холбогдоод байгааг дурдаад “Нэг нэгнийгээ харлуулж гүтгэж болохгүй. Гишүүд ч бас ирээд бодитой мэдээлэл өг. Нэг нь урагшаа, нөгөөх нь баруун тийшээ явсан хоёр төмөр зам байна. Баруун тийшээ явсан төмөр замын гүйцэтгэгч нь Зэвсэгт хүчний жанжин штаб. Удирдлагыг нь ирж мэдээллээ өг гэж байгаа. Хяналтыг тавих үүрэгтэй

“Тавантолгой Төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал, шийдвэр гаргасан Х.Баттулга нар зугтсан. Одоо бид нарт захиалагч, гүйцэтгэгч хоёр л байна. Захиалагч нь Эрдэнэс Тавантолгой, захирал нь хоригдож байна.

Хоёр гүйцэтгэгч бий. Нэг нь “Бодь Интернэйшнл” нөгөөх нь Зэвсэгт хүчний жанжин штаб. Улстөрчдийн шахаагаар туслан гүйцэтгэгч хийгээд мөнгөө авч байсан уу гэдгийг нийтээрээ асууя.

Маргааш бол нүүрсний хулгайн асуудлаар мэдээллээ олж авах боломжтой цорын ганц суваг шүү. Нээлттэй сонсгол хийнэ гэдгээс болоод офтэйк гэрээнүүд ил болсон. Жинхэнэ хулгайч хэн бэ гэдэг үр дүнгээ үзэх ёстой” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *