Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлшний 95 мянган тонн нөөцтэй байна DNN.mn

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг 450 болгож нэмэгдүүлнэ

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Шахмал түлшний 95 мянган тонны нөөцтэй. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий. Өдөрт түлшний 3500 тонн захиалга ирж байгаа. 31 компанийн 310 машинаар тээвэр хийж байна. Тавдугаар сараас нөөцийг бэлдсэн” гэж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцууллаа.

Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “1157 тонн бодис, 1341 тонн давс цацаад байна. Нөөц хангалттай байгаа хэдий ч гэр хорооллын зам, гудамжинд халтиргаа, гулгаа их үүсэж байгаа учраас ачаалал дийлэхгүй байх үе бий. 2023 оноос дүүргүүдтэйгээ шинэ менежментээр ажиллана. Машин, техникийг шинэчлэх ажил эрчимжиж байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *