Categories
гадаад мэдээ

Ангарскийн Газрын тос боловсруулах үйлдвэр дахин галд автав DNN.mn

Энэ сарын 15-нд Эрхүүгийн 06:00 цагт гал түймэр унтраах, аврах албанд гал гарсан тухай мэдээлэл ирж Ангарскийн Газрын тос боловсруулах үйлдвэрийн нутаг дэвсгэрт 2500 метр квадрат талбай түймэрт автсаныг дүүргийн захирагч Сергей Петровоос иш татан “Интерфакс” мэдээлэв. Түймрийг унтраах арга хэмжээнд 106 гаруй хүн, 28 техник хэрэгсэл оролцож байгаа аж.

Олон нийтийн сүлжээгээр тархаж буй нэгэн хяналтын камерын бичлэгт хүчтэй гялбаа харагдаж байна. Мөн Ангарск болон Эрхүүгийн Ленинский дүүргийн оршин суугчид хүчтэй дэлбэрэлт сонссон тухайгаа ярьсан аж..

Бүс нутгийн Эрүүл мэндийн яамнаас хоёр хүн хохирч,.тэднийг эмнэлгийн 36 дугаар тасагт хүргэсэн гэжмэдээлжээ. Сергей Петров, энэ хэрэг явдал дэд бүтцийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй бөгөөд Ангарск хотын хүн амд ямар нэгэн аюул заналхийлээгүй гэсэн байна.

Сануулахад,сар хүрэхгүй хугацааны өмнө буюу өнгөрсөн сарын 27-ны ням гарагийн өглөө Ангарскийн Газрын тос боловсруулах үйлдвэр түймэрт автаж байсан билээ.

Дашрамд дурдахад, Украины “Луч” зохион бүтээх товчооны инженерүүд “Сокол-300” цохилт өгөх дрон зохион бүтээсэн бөгөөдхөдөлгүүрээс хамаарч 420-535 кг жинтэй, 1300-3300 км зайг туулах боломжтой гэж хэдхэн хоногийн өмнө мэдэгдээд байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *