Ерөнхийлөгч асан Х.Баттулга Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т яг одоо мэдүүлэг өгч байгааг албаны эх сурвалж хэллээ.
Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хүмүүсийн нэрийг энэ сарын 13-нд АТГ-аас зарласан. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэрийг хэлсэн юм.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох “Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах явцад шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдсон” хэмээн мэдээлээд байгаа билээ.