Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгох боломжтой гэсэн дүгнэлт гарсан DNN.mn

Ипотекийн зээлийн 80 хувийг Төв банк санхүүжүүлнэ

Өчигдөр засгийн газрын хуралдаанаар ипотекийн хөтөлбөр, хэрэгжилт түүнтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хяналт шалгалт хийх ажлын хэсгийн хуралдааны дүнг танилцуулсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр,

“Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг санхүүгийн зохицуулах хорооны зарим удирдлагууд ипотекийн зээлийн санхүүжилтийн дүрэмд өөрчлөлт оруулж, хууль зөрчиж, зориулалтын бусаар ашигласныг буцаан төвлөрүүлэх тухай тогтоолын төслийг танилцуулсан.

Монголбанк 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн ипотекийн зээлийг зохицуулдаг үйл ажиллагаагаа зохицуулах боломжгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Тиймээс уг асуудлыг мөн хуралдаанаар оруулж танилцуулсан. Ерөнхий сайд ч мөн энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэнтэй санал нэг байгаа. Гэвч Монголбанкнаас тодорхойгүй байр суурь илэрхийлсэн учир энэ асуудал хойшлогдсон.

Мөн ажлын хэсгийн дүгнэлтээр,

  • Нэгдүгээрт, Ипотекийн зээлийн хүүг 8 хувь биш 6 хувь богох боломжтой гэдэг дүгнэлт гарсан.
  • Хоёрдугаарт, Урьдчилгаа төлбөрийг зээлийн батлан даалтын сангийн оролцоотойгоор 30 хувийг 20 хувь бологох боломжтой
  • Гуравдугаарт, Эргэн төлөлтийг хүү, үндсэн зээл дээр иргэд БСБ-ууд хоорондоо тохирч, эргэн төлөлтийг уян хатан байлгах боломжтой гэдэг дүгнэлт гарсан.

Цаашлаад, БХБЯ дээр ипотекийн санхүүжүүлэлтийн бүтцийг илүү оновчтой болгох ажлыг хариуцаж, Монголбанк 2023 оноос эхлэн хариуцахгүй учраас үүнийг шийдвэрлэх, мөн 170 тэрбум төгрөгийн эргэн төвлөрүүлж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, яригдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэсэн албан ёсны дүгнэлт гарсан” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *