Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 41 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 6 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 19 нь нийслэлд, 22 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 1 007 025-д хүрэв. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 135 хүн эндээд байна.