Categories
мэдээ нийгэм

Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр сурч буй залуусын өрсөлдөх чадварыг сайжруулна DNN.mn

ЦХХХ-ны сайд, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны орлогч дарга Н.Учрал Дэлхийн банкны Хятад, Монгол болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара Уорвик болон Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа.

Сайд Н.Учрал “Төрийн бүтээмжийг дээшлүүлнэ гэдэг нэг талаараа “засаглал”-ыг сайжруулна гэсэн үг. Иймд ЦХХХЯ-нд харьяалагдаж буй “Ухаалаг засаг” төсөл төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд хороогоор дамжуулан хийх ажилтай холбогдож байна. Засгийн газар Дэлхийн банктай хамтран 2015-2022 онд “Ухаалаг засаг төслийг хэрэгжүүлж, цахим шилжилтийн дэд бүтцийн үндсэн суурийг тавьж тодорхой үр дүнд хүрсэн” хэмээв.

“Ухаалаг засаг ll” төслийг 2023-2027 онд хэрэгжүүлэхдээ дижитал шилжилт хийх орчин бүрдүүлэх, дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах тухай тусгасан байна.

Түүнчлэн, ирэх онд Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр суралцагчдын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, богино хугацааны сургалтын хөтөлбөрт хамруулах, суралцагчдаа гэрчилгээжүүлэх, мөн бизнесийн орчинг дэмжих, дижитал шийдэл нэвтрүүлэх, жижиг, дунд бизнесийн өрсөлдөх чадварыг дэмжих хүрээнд экспортыг дэмжих, олон улсын худалдааны үйл ажиллагааг цахимжуулж, хялбаршуулахад хамтарч ажиллах саналтай байгаагаа Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *