Categories
мэдээ нийгэм

Турк улс ирэх оноос жуулчдаас татвар авч эхэлнэ DNN.mn

Өөрийн ертөнцийг тэлээрэй - Турк Улс

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Турк улсад аялах жуулчид үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний татвар төлж эхэлнэ гэж телевизийн “NTV” суваг мэдээлжээ.

Тодруулбал, зочид буудлууд, рашаан сувиллын газрууд, бютик зочид буудлууд, дэн буудлууд, хоол унд, үйлчилгээ бүхий хөлсний байрууд, уулын байшингуудад буудалласан жуулчдаас байрласны татвар авна. Татварын хэмжээ үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх юм байна.

Ийм татварыг мөн “gesthouse” буюу гэр буудал, амралт, зуслангийн баазуудад байрлавал авна.

Харин оюутнуудын дотуур байр, хостел, зусланд байрлах үйлчилгээг энэ татвараас чөлөөлжээ. Гадаадын дипломат ажилтнууд мөн татвар төлөхгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *