Авлигатай Тэмцэх Газраас “Эрдэнэс Тавантолгой” компанитай худалдан авах ажиллагаа, нүүрс тээвэр, борлуулалт хийсэн ААН-үүдийн нэрсийг зарласан. Тус компани хэдэн онд ямар компанитай хэдэн тонн нүүрс борлуулах гэрээ хийснийг дүрсжүүлэн харуулж байна.
Доорх инфографикаас харвал “JASN International Pte Ltd” & “Jiayou International Logistics Co.,LTD”-тай 16,500,000 тонн, “Xianghui Energy (Singapore) PTE.,Ltd” & “E-Commodities Holdings Private Limited”-тэй 16,500,000 тонн нүүрсний гэрээ байгуулсан нь хамгийн их хэмжээ болж байна. Түүнчлэн,
- 2020 онд “Glory Town Holdings Limited” компанитай 14,999,675 тонн
- 2020 онд “E-Commodities Holdings Private limited” болон “Бодь интернэшнл” ХХК -тай 6,000,000 тонн
- 2022 онд “Norinco International Cooperation Ltd болон Glory Town Holdings Limited-тэй 5,920,000 тонн
- 2022 онд Beifang Mining Service Company Limited & “Бодь интернэшнл” ХХК-тай 3,000,000 тонн нүүрсний гэрээ байгуулжээ.