Г.Батсуурийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилох Ерөнхий сайдын захирамж гарчээ.
Уг томилгоог тус аймгийн ИТХ-ын хуралдаанаас нэр дэвшүүлсний дагуу хийсэн байна.
Г.Батсуурийн ажилласан байдал:
- 1996-2006 онд Дорноговь аймгийн нефть хангамжийн газар засварчин, механик, ерөнхий механик, дарга
- 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч
- 2015-2016 онд Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
- 2016-2020 онд Говьсүмбэр аймгийн Засаг дарга, 2020-2022 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар тус тус ажилласан туршлагатай.
Эх сурвалж: ЗГХМОНХА