АТГ-аас нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийг зарлаж байна
Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох “Нүүрсний хулгайн гэх асуудалтай холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан” гэлээ. Тэрбээр одоогоор нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн нэрсийг зарлалаа.
Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн нэрс:
- Ерөнхийлөгч асан Х.Баттулга
- ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
- ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
- ЕТГ-ын дарга асан З.Энхболд
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
- Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
- Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
- Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
- Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
- Эрхэт Монгол группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр