Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын нэрэмжит “Хүүхдийн сангийн гудамж”-тай боллоо DNN.mn

НҮБ-ын нэрэмжит

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Иргэдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан Монгол Улс НҮБ-д элсээд 61 жил болж байна. Харамсалтай нь цар тахлын үеийн хүндрэлээс шалтгаалан тус ойг ёслол төгөлдөр тэмдэглэж чадаагүй. Гэсэн хэдий ч бидний 60 гаруй жилийн хамтын ажиллагаа, бүс нутгийн шүтэлцээ, харилцан хамаарал, дэлхийн энх тайвны төлөө гэсэн зорилго огт бүдгэрэхгүй. Цаашид Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуусын төлөөх бүхий санал санаачилгыг бид дэмжин хүлээн авна гэдгийг онцлоод НҮБ-ын нэрэмжит болгон гудамж нэршүүлсэн талаарх НИТХ-ын тогтоолыг ноён Эваритсе Коуасси-Комланд гардууллаа.

Тодруулбал, 2022 оны 11 сарын 17-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Элистейн гудамжнаас хойш орон сууцны Хангай хороолол, 131 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн дундуур Цагдаагийн гудамж хүртэлх 450.0 метр авто замыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын нэрэмжит “Хүүхдийн сангийн гудамж” хэмээн нэрлэхээр тогтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *