Categories
гадаад мэдээ

Европын парламентын дэд ерөнхийлөгч огцров DNN.mn

Европын парламентындэд ерөнхийлөгчийн албан тушаалаас авлигын хэрэгтсаатуулагдаад буй Грек улсын гишүүн Ева Кайлиг огцруулсан болохыг тус парламентын тэргүүн Роберта Мецола мэдэгдэв. Парламентын тэргүүн, “Шийдвэр гарч 44 настай Эва Кайли “одооноос эхлэн бүх эрх мэдэл, үүрэг, ажлаасаа чөлөөлөгдлөө” гэж хэлжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч Катар улсаас авлига авсан байж болзошгүй үндэслэлээр Бельгийн цагдаа нар Эва Кайлиг Брюссель хотод саатуулаад байсан юм. Эва Кайлигаас гадна Европын парламентад ажилладаг түүний хамтрагчид болох Италийн улс төрч, үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгч, “ТББ”-ын ажилтан гэсэн дөрвөн хүнийг мөн саатуулаад байна. Цагдаа нар нэгжлэг хийх явцад компьютер, гар утас, 600 мянган евро хураан авсан юм. Үүнээс өмнөГрекийн социалист “ПАСОК” нам Ева Кайлиг эгнээнээсээ хөөж байгаагаа мэдэгдсэн билээ. Европын парламентын дэд тэргүүн Кайли Катар дахь хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдалд хяналт тавих төлөөлөгчдийн нэгээр ажиллаж байхдаа Ази, Африкийн цагаач ажилчдын эрх зөрчигдсөн олон тохиолдлыг хэргээр анзаарахгүй орхисон гэдгийг олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид тэмдэглэж байгаа юм. Тэрээр 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхийн өмнөхөн Катарын Хөдөлмөрийн сайд Али бин Самих Аль-Марритай уулзаж, өнгөрсөн сарын 22-нд Европын парламентад үг хэлэхдээ Катарын хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэлд эерэг үнэлгээ өгсөн билээ.

“AFP” агентлагийн мэдээгээр, түүнд Катарын эрх баригчид их хэмжээний мөнгө, бэлэг шилжүүлэн Ева Кайли Европын парламентын шийдвэрт нөлөөлсөн хэмээн сэжиглэн мөрдөх ажиллагаа явуулж байгаа юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *