Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх долоо хоногт сурагчдын амралт эхэлнэ DNN.mn

Улирлын амралтууд товлосон хугацаанд үргэлжилнэ гэлээ.

ХИЧЭЭЛ, АМРАЛТЫН ХУВААРЬ:

I улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны есдүгээр сарын 1-нд эхэлж, 16 долоо хоног суралцана.
  • Амралт: Бүх ангийн суралцагчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс зургаан долоо хоног амарна. Амралт 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гүйцнэ.

II улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр эхэлж, найман долоо хоног суралцана.
  • Амралт: Бүх ангийн суралцагчид 2023 оны гуравдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн долоо хоног амарна. Амралт 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцнэ.

III улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ний өдөр эхэлнэ.
  • Амрах: I-III ангийн суралцагчид найман долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр эхэлнэ.
  • IV-V ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.
  • VI-XII ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *