Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас 253, БНХАУ-аас 267 вагон дизелийн түлш оржээ DNN.mn

Шатахуун импортлогчдын муу жишиг: Буурахад нь буулгахгүй, харин өсөхөд нь  үнээ нэмнэ

Дизелийн түлшний тээвэрлэлтийн талаар УБТЗ ХНН шуурхай үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар тус нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогтоос тодруулав.

Тэрбээр, дизелийн түлшний түгээлт, хүртээмжийг сайжруулах үүднээс тээвэрлэлт болон буулгалтын хугацааг 16 цагаар богиносгосон. Хилийн боомтоор орж ирсэн галт тэрэг Улаанбаатар хотын Толгойт өртөөнд технологи хугацаагаараа 36 цаг дотор ирж нефтийн бүтээгдэхүүнээ буулган шилжүүлдэг байсныг 20 цаг болгон шуурхай горимоор ажиллаж байна. Мөн гаалийн байгууллага 24 цагаар ажиллаж буйг мэдээллээ.

Дизелийн түлш импортлож буй болон тээвэрлэж буй компани, ААН-үүдийн хооронд ярилцан УУХҮЯ-тай хамтран энэ ажлыг зохион байгуулж буй аж.

Дизелийн түлшийг 24 цагийн дотор буулган шилжүүлэн ачиж байна.

Сүүлийн өдрүүдэд ОХУ-аас гадна БНХАУ-аас дизелийн түлш орж ирж буйг мөн мэдээлэв. Дизелийн түлшийг шилжүүлэн ачих үйл ажиллагааны хугацааг мөн богиносгожээ. Тодруулбал, өмнө нь тээврийн тооцоо хийх болон гаалийн бүрдүүлэлт хийсний дараа буулгадаг байсныг дээрх үйл ажиллагааг хүлээхгүйгээр Замын-Үүд өртөөнд зохион байгуулж буй аж.

ОХУ-аас оруулж ирж буй дизелийн түлшний нийлүүлэлт багассан нь түлшний хомсдолд нөлөөлж байна. Бусдаар түлшний тээвэрлэлт болон буулгалттай холбоотойгоор хомсдол үүсээгүй гэв.

Өнөөдрийн байдлаар манай улсад БНХАУ-ын хилийн Эрээн боомтоос 267 вагон түлш орж ирснийг буулгаад байна. Эрээнээс наашаа 80 вагон ирж буйг мэдээллээ. Харин Замын-Үүд дээр 120 вагон түлшийг Монголын талд өгөхөөр хүлээгдэж байгаа аж. ОХУ-ын талаас манай улсад нефтийн бүтээгдэхүүн ачсан 253 вагон ирснээс 220-г нь төмөр замын өртөөн дээр буулгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *