Categories
мэдээ цаг-үе

Булган аймгийн Бугат сумын фондны 80 тонн өвс шатжээ DNN.mn

Сумын нөөцийн 2800 боодол өвс шатжээ – updown.mn

Өнгөрсөн 24 цагт гал түймрийн найман дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс төрийн өмчийн обьектод нэг түймэр гарчээ. Тодруулбал, Булган аймгийн Бугат сумын Сөрт баг, сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд сумын фондын 80 тонн орчим өвс шатсан байна. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 17:40 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу сумын мэргэжлийн ангийнхан, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход фондын 140 тонн өвснөөс 80 тонн орчим өвс шатаж байсныг 3 цаг 46 минут ажиллаж унтраажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *