Засгийн газар өнөөдөр 09:00 цагаас ээлжит бус хуралдаан зарлажээ.
Тэд хил, гаалиар бүртгэлгүй нүүрс нэвтрүүлсэн асуудлаар албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
Төв талбайд жагсаж байгаа иргэд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцохыг шаардсаар байгаа.
Хурлаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.
- 2010-2011 онд 379,000 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гаргасан.
- 2013-2017 онд 17,200 орчим машин улсын хилээр урагшаа хоосон нэвтэрсэн гэж бүртгүүлсэн.
- 268,000 тонн нүүрсийг улсад ямар ч мөнгө төлөлгүйгээр экспортолсон нь тогтоогдоод байгааг Хууль зүйн сайд зарласан билээ.