Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот руу их хэмжээний хөлдөөсөн тарвага оруулах гэж байсныг илрүүллээ DNN.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баруун туруун” дахь хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгаас ирсэн ачааны авто машины тээшинд цаасан хайрцаг, шуудай, малын дотор гүзээнд нуусан 162 ширхэг хөлдөөсөн тарвага байсныг илрүүлж, “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд” хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6.4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Иймд иргэн та агнахыг хориглосон ан амьтны гаралтай түүхий эд зүйлийг бусдаас худалдан авахгүй, хадгалахгүй, бусдад худалдахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *