Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөх морь өдөр DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 7, Буд гариг. Билгийн тооллын 15, чөлөөт эх одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 8:27 цагт мандан, 17:00 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Их цасан буух улирал 12 цаг 53 минутад эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *