Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү бяслаг, мах оруулахыг завдсан иргэнийг саатуулж, хэрэг үүсгэсэн талаар тус улсын хэвлэл мэдээлжээ. Тодруулбал,Россельхознадзорын хэлтсийн улсын байцаагчид Хиагт шалган нэвтрүүлэх боомтод хийсэн шалгалтын үеэр хууль зөрчсөн үйлдлийг илрүүлжээ. Үүнд Монгол болон ОХУ-ын иргэд 7 кг үхрийн мах, 5 кг бяслаг оруулахыг завдсан гэжээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон бүтээгдэхүүнүүдийн жагсаалтад багтдаг бөгөөд хууль зөрчсөн иргэнд захиргааны хэрэг үүсгэсэн аж.