Орхон аймагт энэ оны гуравдугаар улирлын дүнгээр 1,977 хүн шилжин очжээ.
Тодруулбал,
- 35.8 хувь нь Улаанбаатар хотоос
- 27.1 хувь нь Булган аймгаас
- 6.1 хувь нь Сэлэнгэ аймгаас
- 5.4 хувь нь Хөвсгөл аймгаас шилжин очсон нь дийлэнх хувийг эзэлжээ.
Насны хувьд шилжин очсон иргэдийн 49.6 хувь нь 15-54 насныхан байжээ.
Тус аймагт шилжин ирэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар нэмэгдсэнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.