Categories
гадаад мэдээ

Бээжин шийдвэртэй арга хэмжээ авч эхлэв DNN.mn

Сүүлийн өдрүүдэд улс орон даяар нь өрнөсөн “Ковид”-ын хязгаарлалтыг эсэргүүцсэн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг Бээжин “хорлон сүйтгэх үйл ажиллагаа” гэж албан ёсоор зарлан, тэдний эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгджээ. Хятадын хотуудын гудамж цагдаа нараар дүүрчээ. Хууль сахиулах байгууллагынхан мөн жагсагчдыг олохоор ажиллаж байгаа юм байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Шинжаан-Уйгурын нийслэл Өрөмч хотоос эдгээр жагсаал эхэлж, дараа ньХятадын бусад бүс нутгуудад тархан тус улсын нийслэл Бээжин төдийгүйхамгийн том хотууд болох Шанхай, Нанжин, Чэнду, Ухань болон бусад хотуудад үргэлжилэн гарсан билээ.

Жагсагчид БНХАУ-ын дарга Си Жиньпинийг огцруулах улс төрийн шаардлага тавьж байсан нь Хятадын хувьд нэн ховор үзэгдэл болсон. Жагсагчдын зарим нь цагаан хуудас барин гудамжинд гарч, хатуу хөл хориог эсэргүүцсэн байна. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төр, хууль эрх зүйн комисс “дайсагнагч хүчний явуулж буйхорлон сүйтгэх үйл ажиллагааны эсрэг хуулийн хүрээнд шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн мэдэгдэл гаргажээ. “Синьхуа” агентлагийн дамжуулсан Коммунист Намын Төв Хорооны Улс төр, хууль эрх зүйн комиссийн уг илгээлтэд харин олныг хамарсан жагсаал цуглааны тухай огт дурдаагүй байна. Эсэргүүцлийн жагсаал даваа гарагийн шөнө хүртэл үргэлжилсэн боловч маргааш нь Бээжиндоролцогчдын цуглах газрыг цагдаа нар бүслэн жагсаал хийлгээгүй билээ. Цагдаа нар Шанхайд эсэргүүцлийн жагсаалыын гол зам дагуу хаалт босгож, олон хүнийг баривчилсан байна.

Бээжинд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон нэгэн хятад эмэгтэй ”Надаас гадна жагсаалд ороцлсон таван найзад маань цагдаагаас дуудлага ирсэн” гэж “Франс Пресс” агентлагт ярьжээ. Мөн цагдаа нар уг эмэгтэйн найзуудын гэрт очиж, жагсаалд яаж оролцсоныг нь асуусан байна. Үүний зэрэгцээ цагдаа нар тэдэнд “Хууль бус цуглаан болсон” гэдгийг онцлон анхааруулсан байна. Өөр нэг хүн “Ройтерс” агентлаг”-т “Намайг ням гарагийн орой хаана байсан, өөрийн хийсэн үйл явдлын талаар бичгээр мэдээлэл өг хэмээнцагдаагийн хэлтэст ирэхийг хүссэн” гэж хэлжээ. Бээжинд жагсаалд оролцсон нэг залуу “Бид бүгд гар утасныхаа захидал харилцааг аль болох хурдан устгацгааж байна” гэж хэлжээ. “Цагдаа нар миний найз охины хэн болохыг тогтоохоор ирж, түүнийг авч явсан. Хэдэн цагийн дараа түүнийг сулласан” гэж тэрээр нэмж хэлжээ.

Хятад улс хүн амаа хянахын тулд тэрбум долларын өртөгтэй улсын хяналтын систем байгуулаад удаж байгаа билээ. 2019-2020 онд Хонконгод болсон ардчиллын төлөөх жагсаалын дараа Хятадын эрх баригчид хэсэг хугацааны дараахамгийн идэвхтэй оролцогчдыг янз бүрийн хяналтын технологи ашиглан баривчилсан билээ.

Сингапурын Үндэсний их сургуулийн ахлах судлаач Дрю Томпсон Хятадын цагдаа асар их чадавхитай болсон гээд “Хятад улсэдгээр эсэргүүцлийн жагсаалыг бүрэн хянах боломжтой” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон эсэргүүцлийн жагсаалын дараа Хятадын эрх баригчид олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавих хяналтаа улам чангатгаад байна. Эдгээр жагсаалыг харуулсан хэдэн арван сая бичлэг нийтийн сүлжээнээс устгагдан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ковидын хязгаарлалт багасгаж байгаа болон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хятад улсын сансар огторгуй дахь ололт амжилтын талаарх мэдээлэлд олон нийтийн анхаарлыг хандуулахыг хичээж байна.

Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *