Categories
гадаад мэдээ

Оросууд түүхэн дээд амжилт тогтоов DNN.mm

Он гарсаар ОХУ-с гадагшаа чиглэсэн мөнгөний урсгал түүхэн дээд амжилт тогтоон, есдүгээр сар хүртэлх хугацаанд оросууд нийт 32 тэрбум ам.долларыг хувийн данснаасаа гадаадын банкуудад шилжүүлснийг “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна. Энэ оны хоёрдугаар сард буюу Украинд дайн эхэлсэн сард хувийн данснаас гарсан мөнгөний хэмжээ 4.3 тэрбум доллар болж, түүхэн дээд хэмжээ тогтоож байсан бол энэхүү хэмжээ энэ хугацаанд дахин гурван удаа шинэчлэгдсэн байна. Оросын төв банк гадаад гүйлгээний хэмжээг хязгаарласны улмаас гуравдугаар сард $1.7, дөрөвдүгээр сард $1.4 тэрбум гадаадын банкууд руу шилжжээ. Харин тавдугаар сард хязгаарлалтын дээд хэмжээг өсгөсний дараа $1.7 тэрбум болж, зургаадугаар сард $5.2 тэрбум болж шинэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Хязгаарлалт нэмж суларсны улмаас долдугаар сард $5.6 тэрбум болж, наймдугаар сард $5.4 тэрбумд хүрчээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласан есдүгээр сард гадагшаа урссан мөнгөний хэмжээ $6.7 тэрбум болж, бүх цаг үеийн хамгийн дээд хэмжээнд хүрсэн аж. Оросын Төв банк аравдугаар сарын статистик мэдээллээ одоогоор зарлаагүй байгаа бөгөөд дээрх тоонууд нь зөвхөн гадаадын банкуудад шилжсэн мөнгөний хэмжээ бөгөөд бэлнээр хил давсан мөнгөний хэмжээг тооцоогүй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *