Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчилж байна DNN.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй айлчлал албан ёсоор эхэллээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт арваннэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүнийг гэргийг Бээжин хотын Капитал олон улсын нисэх буудалд БНХАУ-ын Гадаад Хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, тус улсын Гадаад Хэргийн Яам(ГХЯ)-ны Азийн газрын захирал Лю Жиньсун болон ГХЯ-ны Ёслолын газрын Элчин зөвлөх Шүй Чэнь нар угтан авлаа.

Айлчлалын үеэр маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцох бөгөөд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.

Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *