Categories
мэдээ нийгэм цаг-үе

Богино эргэлтээр явж байгаа нийтийн тээврийн автобусны чиглэлүүд DNN.mn

Нийслэл хотод өнөөдрийн байдлаар ачаалал ихтэй автобусны зогсоолуудаас өглөөд 06:30 цагаас эхлэн 21 зогсоолоос 22 чиглэлийн нийт 31 тээврийн хэрэгслийг богино эргэлтээр явуулах зохицуулалт хийжээ.

Харин оройн 17:20 цагаас нийт найман зогсоолоос 9 чиглэлд есөн тээврийн хэрэгсэл ачаалал бууруулахаар үйлчилгээнд явж байгаа аж.

Энэ талаар Нийтийн Тээврийн Газраас тодруулахад “Өмнө нь өглөө, оройд явуулж байсан богино эргэлтийн автобусны зогсоол, тоог өнөөдрөөс нэмсэн. Тодруулбал өглөө 15 зогсоолоос богино эргэлтийн автобус явуулж байсан бол 21 болгож нэмээд байна. Оройд 7 байршлаас богино эргэлтийн автобус явж байсныг 9 болголоо” гэв.

sdglfa_eh_x974 Өглөө, оройн оргил ачааллын цагаар богино эргэлтээр явж байгаа нийтийн тээврийн автобусны чиглэлүүд byn953_eh1_x974 Өглөө, оройн оргил ачааллын цагаар богино эргэлтээр явж байгаа нийтийн тээврийн автобусны чиглэлүүд skvv8a_eh2_x974 Өглөө, оройн оргил ачааллын цагаар богино эргэлтээр явж байгаа нийтийн тээврийн автобусны чиглэлүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *