Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцсөний үндсэн дээр 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх Даваа гаригт нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх захирамжийг 2022.11.25-нд гаргасан.
Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэхдээ “Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Уг захирамжийн дагуу ирэх даваа гаригт бүх шатны боловсролын байгууллагыг цахимаар хичээллүүлэх арга хэмжээг авах үүрэг даалгаврыг өгсөн.
Мөн эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер, дэд бүтцийн чиглэлээс бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг жирэмсэн болон 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэл, дүүргийн төрийн захиргааны болон харъяа байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон” талаар онцолсон.