Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголч эрдэмтэн Жек Уэтерфорд болон доктор, профессор Д.Доржготов нарт “Чингис хаан“ одонг гардууллаа DNN.mn

Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан АНУ-ын эрдэмтэн судлаач, доктор профессор Жэк Уэтерфорд, академич, шинжлэх ухааны доктор, профессор Д.Доржготов нарт “Чингис хаан” одон гардууллаа.

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, мянганы суут хүн Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойг мэндийг дэвшүүлье.

Чингис хааны түүх бол дан ганц монголчууд бидний бус дэлхий ертөнцийн түүх юм. Олон үндэстний хоорондох дайн тулаан, тэмцэл зөрчилдөөнийг зогсоож, дэлхий ертөнцөд Монголын их амар амгаланг тогтоосон билээ.

Чингис хаан бол манай ард түмний оюун санааны эх ундарга болсон өнө мөнхийн хаан билээ. Монголчууд бид их хааныхаа билэг сургаалыг танин мэдэж, Их Монголын гал голомтыг бадрааж явах журамт үүрэгтэй хүмүүс билээ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *