Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 112-520 төгрөгөөр суларчээ DNN.mn

Төгрөгийн ханш | News.MN

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 10 дугаар сард 3369.90 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 520.93, өмнөх сарынхаас 112.79 төгрөгөөр суларлаа.

Мөн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 10 дугаар сард 468.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.68, өмнөх сарынхаас 4.50 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны 10 дугаар сард 54.77 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.86, өмнөх сарынхаас 0.29 төгрөгөөр суларсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *