Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 202 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 82 нь нийслэлд, 120 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 991 461-д хүрэв. Уг өвчний улмаас нэг хүн нас барснаар “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 134 хүн эндээд байна.