Categories
гадаад мэдээ

Катар Хятадтай шингэрүүлсэн хий нийлүүлэх гэрээ байгуулав DNN.mn

Өнөөдөр Катарын QatarEnergy компани Хятадын Sinopec компанитай 27 жилийн хугацаанд шингэрүүлсэн хий нийлүүлэх гэрээ байгуулсан нь энэ төрлийн хамгийн урт хугацаатай гэрээнд тооцогдож байна.

Орос улс Украины газар нутагт эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсний улмаас байгалийн хийн эх үүсвэрийн төлөө өрсөлдөөн дэлхий даяар эрчимжсэн билээ. Ялангуяа байгалийн хийн хэрэгцээнийхээ 40 хувийг ОХУ-аас дамжуулах хоолойгоор авдаг байсан Европын орнууд өөр эх үүсвэрээс хомсдолоо нөхөхөөр шаргуу ажиллаж байгаа юм.

Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *