Categories
гадаад мэдээ

Клаус Кресс: Олон улсын тусгай шүүх байгуулагдах явц эхэлсэн DNN.mn

Өнгөрсөн аравдугаар сард Украины парламент Орос Украинд түрэмгийлсэн гэмт хэргийг мөрдөн шалгах олон улсын тусгай шүүх байгуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан юм. Үүнийг хэн, яаж бүрдүүлэх вэ? Ийм шүүх нь Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) зэрэг олон улсын эрүүгийн шүүхийн бусад байгууллагуудын хамт ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ? Шүүхийн шийтгэл хүлээх зам хэр удаан үргэлжлэх вэ? DW энэ талаар Кельнийн их сургуулийн профессор, олон улсын эрүүгийн эрх зүйн нэрт мэргэжилтэн Клаус Кресстэй ярилцжээ.


Клаус Кресс: Олон улсын тусгай шүүх нь олон улсын маш тодорхой гэмт хэрэг болох түрэмгийллийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх эрх мэдэлтэй байх болно. Украйны хувьд энэ нь чухал зүйл юм. Учир нь түрэмгийлэл хийх ньгэмт хэргийн нэг төрөл болохын хувьд бид дайн өдөөх тухай, өөрөөр хэлбэл Оросын удирдлага Украины эсрэг түрэмгий дайн эхлүүлэх шийдвэр гаргасан тухай ярьж эхэлсэн гэсэн үг. ОХУ-ын удирдлагын хувьд түрэмгий дайн дэгдээх шийдвэр гаргасан нь энэ дайны үед үйлдэгдсэн тоо томшгүй олон харгислал, дайны гэмт хэргүүдийн замыг нээсэн “анхдагч нүгэл” нь юм.

Одоогоор тусгай шүүх байгуулах тухай идэвхтэй хэлэлцүүлэг олон улсын хэмжээнд эхэлсэн бөгөөд энэ нь улс болгонд янз бүрийн түвшинд шийдвэр гараад явж байна гэсэн үг юм. Герман энэ асуудлаар хараахан шийдвэр гаргаагүй байгаа ч эрчимтэй авч үзнэ гэдгээ мэдэгдчихсэн. Учир нь хууль эрх зүй, улс төрийн олон асуудлыг тодруулах шаардлагатай байгаа тул энэ нь гайхаад байх зүйл биш юм. Хэлэлцүүлэг сүүлийн үед нэлээд хүчээ авч байгаа мэт сэтгэгдэл төрж байгаа ч хэзээ шийдвэр гарахыг бол хэлж чадахгүй байна. Гэсэн хэдий ч Германы хувьд маш чухал гэж үздэг нэг зүйл байдаг бөгөөд энэ нь Украины хувьд ч чухал зүйл гэдэгт би итгэлтэй байна. Энэ нь тусгай шүүх байгуулах санаачилгад олон улсын хэмжээнд аль болох өргөн дэмжлэг авах тухай асуудал юм.Ерөнхий Ассамблей ийм шүүх байгуулахыг санал болгож чадах тул НҮБ-ын түвшинд ихэнх гишүүн улсуудыг итгүүлэхийн тулд эрчимтэй хүчин чармайлт явуулах ёстой. Эцсийн эцэст, олон улсын дэмжлэг өндөр байх тусам ийм шүүхийн хууль ёсны байдал нэмэгдэнэ.

Одоо тусгай шүүх байгуулах хэд хэдэн загвар яригдаж байна. Миний бодлоор хамгийн оновчтой арга нь хоёр үе шатаас бүрдэх ёстой бөгөөд эхнийх нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол байх ёстой. Үүнийг хийхийн тулд шаардлагатай олонх болох гишүүн улсуудын саналыг урьдчилан баталгаа болгон авах шаардлагатай. Учир нь Ерөнхий Ассемблейн зохих санал хураалт амжилтгүй болбол энэ нь ичгүүртэй зүйл болно, тэр дундаа Украины хувьд. Гэхдээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс ялгаатай нь Ерөнхий Ассамблей дангаараа олон улсын эрүүгийн шүүх байгуулж чадах эрх байхгүй. Энэ нь Ерөнхий Ассамблейн эрх мэдэл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийнхөд хүрэхгүй байгаатай холбоотой. Харин Ерөнхий Ассамблей НҮБ-ын нэрийн өмнөөс ийм шүүх байх ёстой гэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүслийг илэрхийлж болно. Энэ нь Олон улсын тусгай шүүх байгуулах асуудлыг хууль ёсны болгоход маш том чухал түлхэц өгөх болно. Мөн Ерөнхий Ассамблей ийм тогтоол гаргасныг үндэслэнНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Украинтай Олон улсын тусгай шүүх байгуулах тухай гэрээг олон улсын хуулийн хүрээнд байгуулах боломж бүрдэх юм.

Угаасаа эрүүгийн хэргийг мөрдөн шалгах процесс нь янз бүрийн үе шатыг хамарсан нарийн төвөгтэй ажил байдаг. Иймээс эхний алхам нь мөрдөн байцаалтын ажиллагаа, өөрөөр хэлбэл нотлох баримт цуглуулах, аль болох яллагдагчийг олж тогтоох, холбогдох ялыг нотлох явдал юм. Энэ нь өөрөө маш хариуцлагатай үйл явц. Мөн “түрэмгийлэл” гэсэн нэр томьёо нь олон улсын эрх зүйд гэмт хэргийн нэг төрөл болон тусгагдсан байдаг ч өнөөг хүртэл энэ төрлийн гэмт хэргийн олон улсын шүүх хурал хэтэрхий гэмээр цөөхөн болсныг санаж байх хэрэгтэй.

ДэлхийнII дайны дараах Нюрнберг, Токио дахь цэргийн шүүхүүд энэ шүүхийг хэрэгжүүлэхтуршлага болно. Тиймээс түрэмгийлэл гэх эрүүгийн процессын сэжигтэй алхам бүрийг онцгой анхааралтай авч үзэх ёстой. Ямар ч тохиолдолд шүүх хурлыг хурдан явагдана гэж хүлээх ёсгүй.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Олон улсын эрүүгийн хэргийн шүүхээсУкраины дайны эрүүгийн хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн ньтүрэмгийллийн эрүүгийн хэргийн сэжигтнүүдийголон улсын хамтын нийгэмлэг нухацтай авч үзэж эхэлсний маш чухал дохио юм. Өөрөөр хэлбэл, энэхүү мөрдөлтийн эцэст явагдах шүүх ажиллагаа нь дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, геноцидын хэргээс дутахгүй чухал ач холбогдолтой зүйл байх болно. Би та бүхнийг нэг тодорхой бэрхшээлд анхаарлаа хандуулахыг хүсч байна. Энэ бол гэрч болгоныг үлдээлгүй устгадаг, бүр хэтэрхий харгис хэрцгий, дайны явцад явагдсан гэмт хэргийн мөрдөн байцаалтын тухай бид ярьж байна гэдгийг мартаж болохгүй гэсэн үг юм.

Өөр нэг зүйлд онцгой анхаарал хандуулахыг хүсч байна. Гэмт хэрэгтэн гэм буруутай нь тогтоогдвол ял шийтгэл оногдуулж, оноосон ялыг биелүүлж байж эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго бүрэн биелдэг. Гэхдээ буруутнуудад одоогоор “хүрч” чадахгүй байгаа ч мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлж байгаа ньолон улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэргийн сэжигтнийг шалгах боломжтой бүхнийг хийж эхэлж байгаагийн том дохио гэдгийг бид зөв ойлгох ёстой. Учир нь олон улсад гарсан эчнээгээр баривчлах шүүхийн шийдвэр нь сэжигтнийг бусад улсад чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлах болно. Бүр гарсан яллах дүгнэлт аль ч улсын төрийн тэргүүнийг хууль бус болгоход том хувь нэмэр болж чадна. Эрүүгийн шүүхээр өөрсдийгөө төлөөлүүлж байгаа олон улсын хамтын нийгэмлэг бүх тохиолдолд зорилгодоо хүрч чадахгүй байж болох ч олон улсын хуулийг хэрэгжүүлэх, шударга бус байдлын үнэнийг олон нийтэд нотлох баримтаарил болгож байгаа нь зорилгодоо хүрэхээр нухацтай ажиллаж буйг илтгэж байгаа явдал юм.

Олон улсын эрүүгийн эрх зүйн нэрт мэргэжилтэн, профессор Клаус Крессийн ярилцлагыг энгийн үгээр тайлбарлавал, өнөөдөр үйл ажилагаагаа явуулж буй Олон улсын эрүүгийн хэргийн шүүх ОХУ-ын төр, засгийнхныг яллах нь тодорхой болчихоод байгаа юм байна. Энэхүү шүүхийн шийдвэр гарсны дараа Оросын төр, засгийнхны дипломат эрх цуцлагдаж, эх орноосоо гарсан тохиолдолд шууд баривчлагдах боломж бүрдэх аж. Энэ нь Олон улсын эрүүгийн хэргийн шүүхОросын төр, засгийнхныг авчирсан хүмүүст тэдэн сая евро өгнө гээд зарлачихвал орос нисгэгч, бие хамгаалагч нар нь хуйвалдан дарга нараа олон улсын шүүхэд өгчихийг үгүйсгэхгүй гэсэн үг. Иймээс байгуулагдах замдаа явааОлон улсын тусгай шүүх нь ерөнхийлөгч В.Путинд гэхээсээ Тайваныг дайлаар мордох шийдвэр гаргах Си даргад зориулагдсан шүүх гэдэг нь тодорхой болж байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *