Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 70 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 140.5, зэсийн баяжмал 102.3, төмөр 82.6, алт 96.2, газрын тос 58.3, цайр 124.2, хайлуур жонш 47.8 хувь байгааг УУХҮЯ мэдээлэв.

Энэ сарын 11-17-ны хооронд 6,502 автомашин, 1,647 чингэлэг нийт 917.1 мян.тн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 88 хувиар нэмэгджээ. Оны эхнээс 25,296.2 мян.тн нүүрс хилээр гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 71.5 хувиар нэмэгдсэн байна.

Тайлант хугацаанд 64 автомашин, 265 чингэлэг буюу оны эхнээс 1,240.3 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.6 хувийн өсөлттэй байгаа аж. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 1,169 автомашин, 713 чингэлэг буюу оны эхнээс 4,178.3 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39 хувиар багасав.

Төв банк оны эхнээс энэ сарын 17-ны өдрийн байдлаар 19.23 тонн алт худалдан авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *