Categories
мэдээ нийгэм

Н.Уртнасан: Ангидаа зузаан хувцастай 8 цаг дохиогоор хичээл заах хүнд байна DNN.mn

Тайлбар байхгүй.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн багш нар өнөөдөр сурагчдын эрх зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийв.

Өвлийн улиралд осгох шахам хүйтэн орчинд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ асуудлаар сургуулийн удирдлагуудад удаа дараа хандсан арга хэмжээ аваагүй. Өнгөрсөн Пүрэв гарагт тус сургуулийн захирал шаардлага тавьсан багшийн биед халдаж, ажлын байрны дарамт үзүүлсэн талаар тэд хэлэв.

Багш нарын зүгээс “Сургуультай минь ирж танилцаач, сайд аа”, “Өвөл нь даардаг, зун борооны усанд автдаг орчинд сургалтын үйл ажиллагаа явагдаж байна”, “Зузаан хувцастай найман цаг дохиогоор хичээл заах хүнд байна”, “Хүүхдүүд маань багшаа даараад байна гэж хэлэхэд зүрх зүсэгддэг” хэмээн хэлж байлаа.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн математикийн багш Н.Уртнасан “Манай сургууль өвөлдөө маш хүйтэн байдаг. Багш нар хичээл заахад ч маш хүнд байдаг. Та бүхэн бодоод үзээрэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зузаан хувцсаа давхарлаж өмсчхөөд “Багшаа би даараад байна” гээд халуун устай аяга бариад гараа дулаацуулаад чичрээд сууж байдаг. Ийм нөхцөлд хичээлээ үргэлжлүүлж заах уу эсвэл хүүхдүүдийг дулаан орчинд оруулахыг хүсэх үү. Мэдээж дулаан орчинд оруулахыг бодно.

Багш нар маань ч зузаан хувцастайгаа дохиогоор найман цаг хичээл заадаг. Гадуур хувцастай автобусанд найман цаг бариулаас нь баривал хүний гар яаж бадайрах билээ. Яг ийм мэдрэмжийг өдөр тутам авдаг.

Цонх нь онгорхой, сурагчид нь даарч чичрээд хичээллэж байхад удирдлагууд нь ямар ч арга хэмжээ авдаггүй. Түүнчлэн гурван давхрын нийт 14 анги, коридор бүхэлдээ усанд автдаг. Хавар нь багш нар эцэг, эхчүүдтэйгээ нийлж засвар хийгээд хүлээлгэж өгдөг. Гэвч хичээлийн шинэ жил эхлэхэд сургуулийн дээвэр тэр чигтээ усанд автсан байдаг” гэдгийг хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *