Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Өвлийн дугуйг хэрхэн сонгох вэ DNN.mn

Анхаарвал зохих нэг үзүүлэлт нь хуучин дугуйны үйлдвэрлэсэн оныг онцгой анхаарах. Хэдийгээр хээ сайтай буюу хээний элэгдлийн хувь бага ч үйлдвэрлэгдээд 3 жилээс дээш ашиглагдсан дугуй уян налархай шинж чанараа алдаж хатуурсан байдаг.
Энэ нь зам дугуй 2 -ийн барьцалтийн коэфцентийг бууруулж тоормосны замыг уртасгаж ЗТО -ийн шалтгаан болох осолд орсон үед хохирлын хэмжээг тодорхой хувиар ихэсгэдэг байна.

Бидний сайн мэдэх хуучин дугуйны элэгдлийн хэмжээг илэрхийлсэн тэмдэглэгээ нь тухайн дугуйны аюулгүй байдлын түвшин буурч байгааг илэрхийлж өндөр хөгжилтэй оронд ашиглахыг хориглох үндэслэл болдог байна.

Иргэд дугуй засварын газраар үйлчлүүлэхдээ засварын үед дугуйны амсарт түрхэж байгаа тосон түрхлэгийг онцгой анхаарах шаардлагатай.
Ихэнх дугуй засварын газрууд нь автомашинаас хаягдсан ажилласан маслыг ашигладаг. Энэ нь засварын үед дугуйг обуданд угсрахад таатай байдаг ч тээврийн хэрэгслийг ашиглалтын үед өндөр хурдтай явах болон эргэх хөдөлгөөн хийх үед дугуй обуднаас мултрах улмаар зам тээврийн ослын үндсэн шалтгаан болдог.
Өвлийн дугуйг сонгохдоо бид дугуйн дээр тэмдэглэсэн ашиглалтын нөхцлийн дараах тодорхойлолтыг анхаарах шаардлагатай. Үүнд:
• АТ тэмдэглэгээ нь резин дугуй болон обудыг бүх төрлийн замд ашиглах тээврийн хэрэгсэлд (ATV) зориулсан болохыг тодорхойлно
• “TUBELESS” тэмдэглэгээ нь дотуур хаймаргүй ашиглаж болохыг илэрхийлнэ.
• М+S тэмдэглэгээ нь шавар болон цасны зориулалттай зохион бүтээгдсэн болохыг илэрхийлнэ.
Дугуйг сонгох, солих үед эдгээр зөвлөмжүүдийг мөрдөж хэвшүүлснээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний идэвхтэй аюулгүй байдлын бүлэгт хамаарах дугуйн аюулгүй ажиллагаа хадгалагдаж, зам тээврийн осолд өртөх магадлалыг тодорхой хувиар бууруулах боломжтой юм.
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *