Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан Ажлын хэсэг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид заасан сурч, боловсрох эрхийн хэрэгжилт, хүний эрхийг сахин хамгаалахаар Төмөр замын дээд сургуульд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хяналт шалгалтыг явууллаа.
Тус хяналт, шалгалтыг ХЭҮК-т иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу явуулсан бөгөөд дээрх шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмжийг, хүний эрх зөрчсөн нөхцөл байдал тогтоогдвол Шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХЭҮК-ын ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ, референт Д.Намжилсүрэн, ахлах мэргэжилтэн Э.Одбаяр нар хамт ажиллалаа.