Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ҮСХ: Экспорт өмнөх сараас 74.4 сая ам.доллароор буурчээ DNN.mn

2022 оны эхний арван сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Манай улс энэ оны эхний арван сард нийт 157 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 17.2 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 10 тэрбум ам.доллар, импорт 7.1 тэрбум ам.доллар байгаа аж.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс дөрвөн тэрбум (30.3%) америк доллароор өсжээ. Үүнд,

  • Экспорт 2.5 (33%) тэрбум америк доллароор
  • Импорт 1.5 (26.6%) тэрбум америк доллароор тус тус өссөн аж.

Танилцуулгаас харвал экспорт өмнөх сараас 74.4 сая ам.доллароор буюу 6.4% буурсан бол импорт 32.4 сая ам.доллароор буюу 4.3% өсжээ.

Тус хорооноос мэдээлснээр гадаад худалдааны тэнцэл оны эхний арван сард 2.9 тэрбум америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс нэг (52.4%) тэрбум америк доллароор өсжээ.

Харин энэ оны аравдугаар сард 300 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 106.8 (26.3%) сая америк доллароор буурсан байна.

БНХАУ-тай энэ оны эхний арван сард манай улс 11 тэрбум америк долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.1 хувийг эзэлж байгаа юм байна.

зураг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *