Улирлын томуугийн вакциныг эрсдэлтэй бүлгийн хүмүүст өрхийн эрүүл мэндийн төв болон гэрээр нь хийж байгаа юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 114,583 хүн томуугийн дархлаажуулалтад хамрагдсан ба энэ нь нийт вакцины хамрагдалтын 46,8 хувьтай тэнцэж байгаа юм. Тодруулбал,
- 1-12 насны хүүхдүүд 74,8 хувь
- Жирэмсэн эмэгтэйчүүд 3,1 хувь
- Архаг хууч өвчтэй 65-аас дээш насныхан 9,3 хувь
- Эрүүл мэндийн ажилтан 63,41%-тай хамрагджээ.