Коронавируст халдварын хоногт шинээр батлагдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэж буй.
Өнгөрсөн хоногт энэ тоо өмнөх өдрөөсөө хоёр дахин нэмэгдэж, 163 тохиолдол батлагджээ.
Үүнээс
- 108 нь Улаанбаатарт.
- 55 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 988,303 болж нэмэгдэв.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дундговьд ес, Сүхбаатарт хоёр, Сэлэнгэд нэг, Өмнөговьд 43 тохиолдол шинээр илэрчээ. Мөн хугацаанд эмнэлгээс 103, гэрийн хяналтаас 287 хүн гарч, эдгэрсэн бол хяналтад орсон хүний тоо 1,945 болсон байна.