“Насны намар”, “Зүүдэн бороо”, “Зүрхний уяа”, “Сүүн далай ээж”, “Хуарангийн шөнө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Монгол омогшил”, “Ээжийн чанасан цай”, “Сүслэн хайрлаж яваарай” зэрэг Монголын ард түмний сэтгэлд хоногшсон, одоо ч дуулагдсаар байгаа сор болсон 500 гаруй дуутай хөгжмийн зохиолч Б.Магсаржавыг монголчууд бүгд танина.
1988 оны “Морин хуур” наадмын тэргүүн байрын шагналт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Магсаржав гэргий Ж.Ганчимэгтэйгээ хамтарсан “Айсуй” тоглолтоо маргааш Монгол бөхийн өргөөнд 19 цагаас ард түмэндээ хүргэх гэж байна. Түүний гэргий Ж.Ганчимэг нь МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч бөгөөд их эмч, клиникийн профессор юм. Мөн “Морин хуур” наадмын шагналт яруу найрагч билээ. Тэд хамтран олон шинэ дуу өлгийдөн авч, Монголын дууны урлагийг чимж явна. Тэдний “Айсуй…MG-2022” уран бүтээлийн тоглолтод, МУГЖ Б.Сарантуяа, Ө.Уянга, С.Жавхлан, Л.Болдбаатар, С.Цогтсайхан, Д.Ширмэнтуяа Б.Батбаатар, Г.Энхбаатар, Д.Амаржаргал, Б.Батмэнд, Ц.Түмэнжаргал, МУСТА П.Баярмагнай, Э.Төрмандах, Ц.Энхтайван, У.Сансар, Л.Сөрөлт, Л.Нарантуяа, С.Сэрчмаа, Ж.Эрдэнэцэцэг, Б.Гүрбадам, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Д.Пэрэнлэйлхагва, Б.Сэрсэндэмид, Б.Анар, Б.Отгончимэг, Б.Уранзаяа, У.Одонтунгалаг нарын дуучид мөн ҮУИТ-ын найрал дуучид, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, АЛТАЙ болон MUGRA BAND хамтлаг тус тус оролцох юм байна.
Д.САРУУЛ