Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 16-нд болно DNN.mn

НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол энэ сарын 16-нд буюу лхагва гаригийн 13:00 цагт явуулахаар товложээ.

Сугалааны тохирлыг Боловсрол ТВ болон Ebarimt аппликэйшнээр шууд үзэх боломжтой.Энэ удаагийн тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримт оролцоно.

НӨАТ-ын сугалааны шинэ журмаар олон баримт бүртгүүлэх тусам азтан болох боломж өндөр хэмээн мэдэгдээд буй. Тодруулбал

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг,
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг,
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *