Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын Үхрийн өвчин хариуцсан лабораторийн эрхлэгч Монголд иржээ DNN.mn

ОХУ-ын Бүх холбоотны мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төвийн Үхрийн өвчин хариуцсан лабораторийн эрхлэгч Александр Владимирович Кононов Мал эмнэлгийн ерөнхий газрын урилгаар манай улсад ажиллалаа.
Үхрийн арьс товруутах өвчин 2021 онд манай орны зарим аймаг сумдад гарсан бөгөөд өвчний гаралт, тархалт, тэмцэх арга хэмжээ, дархлаажуулалт, оношилгоо, судалгаа, тандалтын талаар мэдээлэл, туршлага солилцож, хамтран ажиллахаар болсон.
ОХУ-д үхрийн арьс товруутах өвчний гаралт тархалт, оношилогоо, судалгаа, тэмцэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх вакцины омгийн мэдээлэл, гарал үүсэл, вакцин үйлдвэрлэл, оношлогоо, эмнэл зүйн шинж тэмдэг, тархвар зүйн судалгаа, вакцины дараах тандалтын талаар мэдээлэл өгсөн.
Цаашид мал эмнэлгийн ерөнхий газраас хамтын ажиллагаа өргөжүүлэх хил дамжин халдварладаг мал, амьтны өвчинтэй тэмцэхэд хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэх, малын эмч, мэргэжилтэн солилцох, үхрийн арьс товруутах өвчний вакцины шалгах омог авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *