Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна.
Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, сугалааны тогтолцоог бүрэн халах арга хэмжээг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэр гаргууллаа.
Энэ жилийн тухайд төрийн өмчийн цэцэрлэгт 94 мянга гаруй, хувийн өмчийн цэцэрлэгт 34 мянга гаруй хүүхэд хамруулсан. Том цогцолбор, хороолол барихдаа архитектур төлөвлөлтийн даалгавартаа цэцэрлэгийг тусгадаг ч шат бүрдээ бууруулсаар байдаг тул цэцэрлэгийн хүртээмж бага болсон байна.
Энэ онд 752 орон сууцны цогцолбор барьж байхад 20-хон цэцэрлэг барихаар төлөвлөсөн байна. Иймд цаашид цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилгын зураг төслийг батлахгүй байх, баталсан, магадлал хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтанд хариуцлага тооцно” гэлээ.