Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ургамлын тос, будааны үнэ өсчээ DNN.mn

Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн сард хэрхэн өссөн тухай статистик мэдээллийг хүргэж байна. Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг гаргажээ. 2022 оны арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсч, өмнөх долоо хоногоос 0.7 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.5 хувиар өсчээ.Тухайлбал, нийслэлд гурил, гурилан бүтээгдэхүүн, будааны үнэ өссөн бол мах, хүнсний ногооны үнэ тогтвортой байна. Орон нутагт мах, дизель түлшний үнэ буурсан бол сүү, гурил, будааны өсчээ.

Өнгөрсөн сарын хувьд Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3-3.5 хувиар, өмнөх долоо хоногоос 1.5-1.8 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байв. Сүүлийн сарын хугацаанд ургамлын тос, гурил, будаанаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээнд байна.

Одоогийн байдлаар зах, бөөний төвд зарагдаж буй гурилууд 450 хүртэлх төгрөгийн нэмэгдэлтэй ирж буй аж. Харин томоохон худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд гурилын үйлдвэрүүдээс хамаарч бүтээгдэхүүний үнэ кг нь 650 хүртэлх төгрөгөөр өсчээ. Харин будааны хувьд:

  • Цагаан будаа-3500-6500
  • Шар будаа 4000-7000
  • Хар будаа- 9500-10500
  • Гурвалжин будаа-5500-8000 төгрөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *