УИХ-ын чуулганы 2022 оны 11 дүгээр сарын 3-ний нэгдсэн хуралдаанаар хүүхэд хамгааллын төсвийг 2023 онд 2.7 тэрбум төгрөгөөр нэмлээ.
Тодруулбал, анх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирэх оны хүүхэд хамгааллын төсөвт 10 тэрбум төгрөг төсөвлөнө хэмээн саналаа өгсөн байна. Саналыг Сангийн яам авч үзээд хүүхэд хамгааллын төсвийг 5 тэрбум 249 сая төгрөг байхаар ирэх оны төсөвт тусгасан аж. Энэ нь өмнөх оныхоос 2 тэрбум 750 сая төгрөгөөр бага санхүүжилт юм. Хүүхдийн төсвийг хассаныг гишүүд болохгүй гэж үзэж нэмэх саналаа илэрхийлсэн. Үүний хүрээнд төсвийг 2.7 тэрбум төгрөгөөр нэмж, өмнөх жилийнхтэй адилхан болгосон байна. Нийт хүн амын 37.3 хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг билээ.