Энэ сарын 5-ны өдөр 10:00 цагт Налайх дүүргийн 7-р хорооны иргэний гэрт Угаарын хий мэдрэгч ажиллаж дуут дохио өгсөн байна.
Угаарын хий мэдрэгчийг 11 сарын 04-ны өдөр байрлуулсан бөгөөд тухайн шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ татаж байсан тамхиа гэрийнхээ ханаруу шидэж хаяад унтсан байжээ.
Маргааш нь буюу 11 сарын 05-ны өглөө угаарын хий мэдрэгч дугарч сэрсэн бөгөөд сэрэх үед гэрийн баруун урд хэсэгт гал авалцаж шатаж байсан тул ус цацаж унтраасан гэв .
Угаарын хий мэдрэгчээ ямарч тохиолдолд байрлалаас нь хөдөлгөхгүй, унтраахгүй байхыг анхааруулж байна.