Хөгжлийн банкнаас төрийн өмчит хуулийн этгээдүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн “Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай” 220 дугаар тогтоол батлагдаж төрийн өмчит есөн хуулийн этгээдэд холбогдох 565.5 тэрбум төгрөгийн активын эргэн төлөлтийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж, тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох этгээдүүдэд даалгасан.
Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд “МИАТ” ХК-ийн 14.9 тэрбум төгрөгийг төлснөөр зээл бүрэн төлөгдөж хаагдсан бол “Эрдэнэс Монгол” ХХК 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр 117.2 тэрбум төгрөг, НОСК, ТОСК-ийн зээлийн төлбөрөөс 10.1 тэрбум төгрөг төлөгдөөд байна. Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 777.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 689.1 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр төлөгдөж, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдлөө.
Мөн 365.1 тэрбум төгрөг бүхий нийт 14 зээл бүрэн төлөгдөж хаагдлаа. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1.3-16 хувьд хүрч зохистой хэмжээнд хүрсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын чуулган мэдээлэл хийхээр үеэр онцоллоо.